Бидний тухай
Монголын үндэсний агаарын зорчигч тээврийн 70 хувийг дангаар гүйцэтгэгч МИАТ ТӨХК-ийн олон улсын ес, орон нутгийн найман чиглэл болон уул уурхайн Оюутолгой, Тавантолгой төслийн захиалгат нислэгүүд, “Чингис хаан” нисэх буудлын өндөр зэрэглэлийн үйлчилгээний Blue Sky лоунж, тасалбар борлуулах цэгүүд, томоохон компани, зочид буудлуудад тараагдан байршиж буй Монголын хамгийн олон уншигчтай “Монголика” сэтгүүлийн редакцийн зүгээс эрхэм Танд энэ өдрийн мэндийг хүргэн мэндчилж, хамтран ажиллахыг урьж байна.
“Монголика” сэтгүүл нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хөгжлийн бодлого, байгаль, түүх, соёл урлаг, монголчуудын амьдралын хэв маягийг таниулах замаар гадны хөрөнгө оруулагч, аялан жуулчлагч, ажил хэрэгч зорчигчдод эх орноо сурталчлах зорилгынхоо хүрээнд 3 сая зорчигч, уншигчийн гарт хүрч Монгол зочлох жилийн хүрээнд хувь нэмрээ оруулсан хэмээн үнэлэгдэн Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгчийн нэрэмжит ГАН ҮЗЭГТЭН цомоор шагнагдлаа.
Тус сэтгүүлийн үнэ цэнтэй хуудаснаа брэндийн сурталчилгаанаас гадна бизнесийн нэр хүндээ бататгах ярилцлага, пиар нийтлэлийг онцгой нүүрүүдэд байршуулах, өөрийн бүтээгдэхүүн, үйл ажиллагааг тогтмол танилцуулах боломжтой үнэ цэнтэй цөөн хуудсаа олон улсын медиа туршлага бүхий сэтгүүлийн баг Танд санал болгон хамтын ажиллагаанд урьж байна.